Усны салбарын олон улсын эрдэмтэд чуулж байна


Монгол Улсын ШУА болон ХБНГУ-ын Холбооны боловсрол, судалгааны яам хамтран хэрэгжүүлсэн #e2f1f9;" title="Share to twitter" data-href="http://eagle.mn/r/45086">Төв Азийн усны нөөцийн нэгдсэн менежментийн ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэх “УННМ МоМо” төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна.
Монгол, Германы хамтарсан “УННМ МоМо” төсөл нь гурван үе шаттайгаар 12 жилийн турш хэрэгжихдээ Монгол Улсад эрдэм шинжилгээ, судалгаа, техник технологи, инновацийг нэвтрүүлэн, боловсон хүчнийг чадавхижуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ.Үүнд, Төв Азийн хүрээнд усны менежментийнтулгамдсан асуудлуудыг тодорхойлох, бүс нутгийн усны нөөцийг хамгаалаг нэгдсэнтогтвортой менежментийг боловсруулах чиглэлээр олон судалгаа, сорилт хийж үр дүнг нь гаргажээ.Энэ бүхний үр дүнд практик хэрэглээнд үнэ цэнтэй суурь мэдээллийн сан хөмрөг бий болжээ.
Өнөөдөр эхэлсэн олон улсын эрдэм шинжилгээний хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд дээрх төслийн үр дүнг хэлэлцэхээсгадна Төв Азийн усны менежментийн тухай концепц, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл, оролцогч талуудын ирээдүйн хамтын ажиллагаа болон бусад сэдвээр санал солилцох юм байна.
Тухайлбал, “Шинжлэх ухаанд суурилсан төв Азийн усны нөөцийн нэгдсэн менежментийн концепц”-ийн талаар аман болон ханын илтгэл хэлэлцүүлж, хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа ажээ. Уг олон улсын эрдэм шинжилгээний хуралд усны салбарт ажиллаж буй эксперт, удирдлага, захиргааны ажилтнууд, усны салбарын эрдэмтэн судлаачид, судлаач оюутнууд болон усны менежментийн салбарын менежерүүд, мэргэжилтнүүд, усны техник технологийн мэргэжилтнүүд гээд тал бүрийн төлөөлөл оролцож байгаа юм байна.
#e2f1f9;" title="Share to twitter" data-href="http://eagle.mn/r/45086">Монгол Улсын хэмжээнд жилд 520 сая шоо метр ус хэрэглэдэг бөгөөд үүний 20 хувь нь гадаргын, 80 хувь нь гүний ус байдаг ажээ. Манай орны усны нийт нөөцийн 90 хувь нь газрын гадаргын, үлдсэн бага хувь нь газрын доорхи ус байдаг байна. Дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, хуурайшил, хүний үйл ажиллагаа, тухайлбал хотжилт, үйлдвэржилт, уул уурхайн эрчимтэй хөгжлийн улмаас манай орны цэвэр усны нөөц эрс багасч байгааг эрдэмтэд судалж тогтоожээ. Дэлхийн цэвэр усны нөөцийн зэрэглэлээр манай улс цэвэр усны багавтар нөөцтэй зэрэглэлд багтаж, 104 дүгээрт эрэмбэлэгдсэн нь цаашид цэвэр усны нөөцийг хамгаалах талаар анхаарах цаг болсныг харуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ