11 аймгийн 24 суманд нөхөн болон дахин сонгууль болно


Сонгуулийн ерөнхий хорооноос зарим аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг зургаадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нөхөн сонгуулийг өмнө нь сонгогдсон нэр дэвшигч нь нас барсан, засаг захиргааны шилжилт хөдөлгөөн хийгдсэн, төрийн албанд орсон зэрэг шалтгаанаас нөхөн сонгуулийг хийдэг.
СЕХ-нынарийн бичгийн дарга Ц.Болдсайхан "Өмнөх ИТХ-ын сонгуулиар сонгогдсон 22 хүн нас барж, нэг хүн гэмт хэрэгт холбогдож, төрийн албанд 6 хүн шилжин орсоны улмаас 11 аймгийн, 29 сумын сонгуулийн хороо 43 хэсэгт нөхөн болон дахин сонгуулыг хийхээр болсон" гэв.
Нөхөн сонгуульд нийт 23,477 иргэн саналаа өгөх юм. Аймаг сумдын нөхөн болон дахин сонгуульд нийт 83 нэр дэвшигч бүртгүүлжээ.
Сумын ИТХ-ын нөхөн сонгууль: 11 аймгийн 24 сумын 29 тойрогтнийт 57 нэр дэвшигч
- АН, МАН, МАХН нам, нэг эвслээс 53хүн нэр дэвшиж, дөрвөн хүн бие дааж өрсөлдөнө.
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгууль: 2 аймгийн,2 тойрогт,4 нэр дэвшигч
- Ардчилсан нам- 2 нэр дэвшигч, МАН- 2 нэр дэвшигч
Сумын ИТХ-ын дахин сонгууль: 3 сумын 4 тойрогт 22 нэр дэвшигч
- Гурван намаас 21 нэр дэвшигч, нэг бие даан нэр дэвшигч байгаа аж.
Нэр дэвшигчдэд үнэмлэхийг зургаадугаар сарын 2-ны өдөр гардуулж,сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 22-ныг хүртэл үргэлжлэх аж.
Нөхөн сонгуулийг дахин авах ажиллагааг цахим системээр хянах ба ОХУ болон БНСУ-аас ажиглагчид оролцоно.
Нөхөн болон дахин сонгууль явагдах 11 аймаг:
- Баян-Өлгий
- Булган
- Дундговь
- Завхан
- Сэлэнгэ
- Өмнөговь
- Төв
- Увс
- Ховд
- Хөвсгөл
- Хэнтий.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ