"Хоёр орны худалдааны эргэлтийг хоёр тэрбум ам.долларт хүргэх боломжтой" гэв

Монгол Улс 2017 онд ОХУ-д 67.7 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, 1.2 тэрбум ам.долларын импорт хийж хоёр улсын худалдааны эргэлт 1.3 тэрбум ам.долларт хүрчээ. ОХУ-д айлчилж буй УИХ-ын дарга М.Энхболд тус улсын Засгийн газрын тэргүүний орлогч А.В.Гордеевтай уулзахдаа үүнийг онцолжээ.

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн орлогч бөгөөд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн тэргүүн Алексей Васильевич Гордеев “2017 онд хоёр орны худалдааны эргэлт дорвитой өссөн таатай мэдээлэл бий. Энэхүү эрчийг хадгалж, ойрын хугацаанд хоёр тэрбум ам.долларт хүргэх боломжтой гэж үзэж байна” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ