Ч.Сайханбилэгийн хагалгаа амжилттай болжээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Улсын хоёрдугаар эмнэлэгт өнөөдөр хагалгаанд ороод, гарч иржээ.

Түүнийг хорих 461-р ангийн эмч нарын үзлэгээр яаралтай хагалгаанд орох заалттайгаар II эмнэлэгт зургадугаар сарын 4-нд буюу даваа гарагт шилжүүлсэн юм. Эмнэлгийн зүгээс өчигдөр шаардлагатай шинжилгээ авсан бөгөөд өнөөдөр хагалгаанд орно гэдгийг тус эмнэлгийн дарга Г.Баясгалан мэдээлж байсан юм.

Энэ талаар түүний өмгөөлөгч Л.Данзанноровоос тодруулахад “Өнөөдөр хагалгаанд орно гэсний дагуу сая хагалгаанд ороод гарч ирсэн. Хагалгаанд орохынх нь өмнө уулзсан. Одоогоор уулзаж амжаагүй болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ