С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах санал ирүүлжээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорионы асуудлаар Прокуророос ирсэн хүсэлтийг өнөөдөр хэлэлцэх гэж байна.
Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох /хязгаарлалт тогтоох гэдэг нь хилийн хорио тогтоогоод батлан даалтад гаргах санал/ санал ирүүлжээ.
ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдаад байсан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар одоо Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юм. Тэдний биеийн байдлыг харгалзан батлан даалтад гаргах уу эсвэл үргэлжлүүлэн хорих уу гэдэг өнөөдөр тодорхой болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ