Үндсэн хууль зөрчсөн гэх Ерөнхий сайдын захирамжийг дахин хэлэлцэнэ


Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаас Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыгзөрчсөн гэсэндүгнэлтийг гаргасан билээ.
Монгол Улсын Их Хурал чуулганыхаа нэгдсэн хуралдаанаар тус дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэнтогтоолыг гаргасан байна.
Тиймээс Үндсэн хуулийн цэц энэ тогтоолыг хянан хэлэлцэж улмаар уг маргааныг эцэслэн шийдвэрлэх Их суудлын хуралдаанаа 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хийхээр товлов гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Монгол Улсын Ерөнхий сайдын уг захирамжаар Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилсон бөгөөд Засаг даргаар нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шаардлагыг хангаагүй байхад түүнийг Засаг даргаар томилсон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыгзөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэц үзжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ