С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шүүх хурал 15 цаг хүртэл хойшиллоо

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарт холбогдох шүүх хурал өнөөдөр 09.00 цагт товлогдсон байсан ч хойшлуулж, 15.00 цагт хуралдуулахаар болжээ. Тус хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хилийн хориг тогтоож, батлан даалтад гаргах санал шүүхэд хүргүүлснийг хэлэлцэх юм.

Тэднийг АТГ-аас дөрөвдүгээр сарын 10-нд баривчлан саатуулж, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хориод хоёр сар болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ