Д.Гантулгын асуудлаар МАН-ын бүлэг хаалттай хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг одоо Төрийн ордны Б танхимд Улсын Ерөнхий прокуророос ирсэн Д.Гантулга гишүүнийг эгүүлэн татах хүсэлтийг хэрхэх асуудлаар хаалттай хуралдаж байна. Хуралдаанд МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар биечлэн оролцож буй юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулга хуралдааны танхим руу дөнгөжсая орлоо.

Бүлгээр саналаа нэгтгэсний дараа УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Төрийн байгуулалтын байнгын хороонд санал дүгнэлтээ танилцуулах юм. Улмаар Хууль зүйн байнгын хороогоор асуудлыг дахин оруулж, чуулганаар хэлэлцэх хуулийн заалттай аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ