ШХАБ болон НАТО-ийн аль нь хүчтэй вэ?

Найман орон, гурван тэрбум гаруй хүн, Евразийн дөрөвний гуравтай тэнцэх нутаг дэвсгэр, батлан хамгаалахын маш хүчирхэг боломж. Оросын ерөнхийлөгч Владимир Путин Хятадын Медиакорпорацид өгсөн ярилцлагадаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) цэргийн чадавхийг “асар их хүч” гэж тодорхойлсон байдаг.
Энэ их хүч хэн нэгэнтэй сөргөлдөхөд чиглээгүй. Гэхдээ Ази тивд төдийгүй, дэлхий нийтэд олуулаа тал бүрээр хамтран ажиллахад шаардлагатай нөхцлийг хангаж чадна гэж тэрээр онцлон тэмдэглэсэн юм.
ШХАБ-ын цэргийн чадавхийг НАТО-тай харьцуулж болох уу?
Газарзүйгээр холбогдсон
ШХАБ-ын орнууд нийтийн дайсны эсрэг, ялангуяа НАТО-ийн эсрэг цэргийн хүчин чадлаа нэгтгэхэд хүрэх тийм нөхцөл байдлыг өнөөдөр төсөөлөхөд хэцүү.
ШХАБ нь Умард Атлантын эвслийн адил цэргийн эвсэл биш нь мэдээж. Оролцогч орнууд батлан хамгаалахын хэрэгцээнд “мөнгө нийлүүлдэггүй”, зэвсэг болон байлдааны техникийг нэг стандартад “оруулдаггүй”, хэрвээ гишүүн улсуудын нэг нь гаднын халдлагад өртвөл түрэмгийлэгчийн эсрэг дайнд орох үүрэг хүлээдэггүй.
Гэхдээ хүнээр бол шүдгүй байгууллага гэж бас хэлэх аргагүй. Орос, Хятад, Энэтхэг, Пакистан, Казахстан, Узбекистан, Тажикистан, Киргиз улс нийтийн аюулгүй байдлыг хангах, терроризм, салан тусгаарлах үзэл, хэт даврагч үзэл, мансууруулах бодисын эсрэг тэмцэх асуудалд багагүй анхаарал тавьж байгаа юм.
ШХАБ-д оролцогч орнууд хоёр болон олон талын сургуулилт хийж, зэвсэгт мөргөлдөөн болон энхийг сахиулах ажиллагаанд оролцсон туршлагаа солилцож, тагнуулын мэдээллээ солилцдог. Бүх найман орны цэргийнхэн 2015-2017 онд Оросын БХЯ-наас зохион байгуулсан “Армийн тэмцээнд” оролцсон бөгөөд энэ зун уг тэмцээнд зургаан орны баг оролцоно.
Цөмийн тэнцвэрт байдал
Сүүлчийн мэдээгээр, ШХАБ-ын орнуудын цэргийн нийлбэр төсөв 300-320 тэрбум ам.доллар байна. Батлан хамгаалахын зардлаар БНХАУ тэргүүлдэг(хятадын талын өөрийнх нь албан ёсны мэдээгээр, 175 тэрбум ам.доллар).
Тус байгууллагын улсуудын зэвсэгт хүчинд 5,1 сая хүн алба хааж байна. Хамгийн том армитай нь Хятад (хоёр сая гаруй цэргийн албан хаагч), Энэтхэг (1,4 сая) болон Орос улс (900 мянга) юм. Пакистаны арми654 мянган хүнтэйгээр дөрөвт орж байна. Энэ дөрвөн улс цөмийн клуб гэгчид багтдаг бөгөөд зөөгч пуужинд суурилуулсан болон хадгалалтад байгаа янз бүрийн хүчин чадал бүхий 7320 цөмийн цэнэгт хушуутай. Үүнээс 6800 нь Оросынх юм.
Казахстан, Узбекистан, Тажикистан, Киргизийн цэргийн боломж чадамж мэдээж хавьгүй бага бөгөөд нийтдээ 110 мянга орчим цэрэг, офицертай. Гэвч эдгээр орон Төв Азид гол байр суурь эзлэдэг бөгөөд тэдний туслалцаагүйгээр олон улсын терроризм, мансууруулах бодистой тэмцэх боломжгүй юм.
Харин НАТО-ийн гишүүн 29 орны цэргийн нийлбэр төсөв нь 946 орчим тэрбум ам.доллар бөгөөд ойрын жилүүдэд нэг их наядаас давж болох юм. Зардлын голыг АНУ гаргадаг бөгөөд энэ нь 610 тэрбум доллар.
Эвслийн орнуудын зэвсэгт хүчин нийтдээ 3,3 сая хүнтэй. Эхний гуравт АНУ (1,3 сая цэргийн албан хаагч), Турк (500 мянга), Франц (230 мянга) орж байна.
Хамгийн бага армитай нь Латви (5310 цэргийн албан хаагч), Черногор (1950), Люксембург (900) юм. НАТО-ийн гишүүн Исланд ерөөс зэвсэгт хүчингүй. Тус эвсэлд цөмийн зэвсэгтэй нь АНУ (6600 цэнэгт хушуу), Франц (300 цэнэгт хушуу), Их Британи (215) бөгөөд нийлээд 7115 цөмийн цэнэгт хушуутай.
Өөрөөр хэлбэл, ШХАБ болон НАТО-гийн цөмийн чадавхи бараг тэнцүү нь харагдаж байна. Умард Атлантын эвсэл батлан хамгаалахын төсвөөрөө гурав дахин их ч зэвсэгт хүчний тоогоор ШХАБ-аас нэлээд дутуу байгаа юм.
Хуурай газар, тэнгис, агаарт
Аливаа улсын хуурай замын цэргийн гол цохилтын хүч нь танк байдаг. ШХАБ-ын орнууд танкаараа аль ч орныг дарж чадах нь тодорхой. Орос, Хятадын агуулахад байгаа танкийг харгалзан үзвэл, тус байгууллага байлдааны талбарт 26 мянган танк гаргаж чадна. Тэгвэл НАТО-ийн орнууд нөөцөд байгааг оролцуулаад 15 мянган танктай. Ингэхдээ НАТО-гийн 29 орноос найм нь өөрийн гэсэн танкийн анги нэгтгэлгүй юм.
“Дайны бурхан” гэгддэг их буугаараа ч ШХАБ мөн давуу. Тус байгууллагын зэвсэглэл33 мянган гаубиц, их буу, миномёт, тийрэлтэт системтэй.
Нөөцийн хэмжээ нь бүр илүү бөгөөд зөвхөн Орост артиллерийн зэвсэглэлийн 22,5 мянган нэгж агуулахад хадгалагдаж байдаг аж.
Харин НАТО-ийн орнуудын армид 25 мянган их буу байдаг байна. Тэр ч байтугай Люксембург улс зургаан миномёттай аж.
НАТО-ийн орнуудын флот 2291 хөлөг онгоц, шумбагч хөлөг онгоцтой (хангамжийн хөлөг онгоц болон эргийн хамгаалалтын хөлөг онгоцуудыг оролцуулан). Пуужинт крейсер болон нисэх онгоц тээгч хөлөг онгоцны тоогоор Умард Атлантын эвсэл үнэмлэхүй давуу юм.
ШХАБ-ын орнуудын флот өнөөдрийн байдлаар 1558 хөлөг онгоц, шумбагч хөлөг онгоцтой. АНУ 68 шумбагч хөлөг онгоц, Орос, Хятад хоёр тус бүр 62 шумбагч хөлөг онгоцтой ажээ.
Эцэст нь НАТО-ийн улсууд агаарын цэргийн хүчнээрээ хавьгүй илүү. Эвслийн орнуудын агаарын цэргийн хүчин 20,5 мянган нисэх онгоц, нисдэг тэрэг, конвертоплантай (винтоплан) (цэргийн тээврийн, тэнгисийн, тусгай нисэх хүчин, сургуулилтын нисэх онгоцыг оролцуулан). АНУ-ын агаарын цэргийн хүчин бараг 14 мянган нисэх онгоц, нисдэг тэрэгтэй.
ШХАБ 11 мянга орчим нисэх онгоц, нисдэг хэрэгтэй бөгөөд үүний талаас жаахан илүү нь Орос, Хятадынх аж.
Ийнхүү ШХАБирээдүйн олон туйлт тогтолцоонд НАТО-ийн өөдөөс тэнцүүлэгч болж болох юм. Энэ хоёр байгууллагын цэргийн чадамж боломжийг бүхэлд нь харьцуулж болохоор юм. ШХАБ хэзээ нэгэн цагт батлан хамгаалахын эвсэл болно гэдгийг өнөөдөр хэлэхэд хэцүү. Гэхдээ хэдэн арван жилийн дараа дэлхий ямар болохыг хэн ч мэдэхгүй.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ