Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ

Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээж авахаас татгалзсан УИХ-ын тогтоолын төсөлд Ерөнхийлөгч хориг тавьсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Өнөөдөр өглөө Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн юм. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ