"Тавантолгой төслийг 5.4 тэрбум ам.доллараар үнэлсэн"

УИХ-дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой төсөл болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /ААНОАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ.

Энэ талаар УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Татварын багц хуулийн төсөлд томоохон ажлын хэсэг байгуулж, энэ ондоо багтаан татварын багц хуулийг батална. 2020 оны төсвийг хэлэлцэхдээ татварын багц хуулийг тусган хэлэлцэх нь зүйтэйгэсэн зарчмын саналд нэгдсэн. Мөн Тавантолгой төслийг хөдөлгөхдөө IPO гаргая гэдэг улс төрийн шийдвэрийг МАН-ын бүлэг аль хэдийнэ гаргасан.

Засгийн газраас оруулж ирсэн тус тогтоолын төслийг бүхэлд нь дэмжиж байгаа. Бид том төслүүдээхөдөлгөх шийдвэрээ одоо гаргаж байж ажиллах боломж бололцоог нь хангаж өгөхгүй бол цаг хугацаа алдаж намрын чуулганаар орж ирэхэд Засгийн газар хийх ажилгүй сууна гэдгийг гишүүдийн ихэнх нь хэлж байна.Тус тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг чуулганаар дэмжсэн учир намар Засгийн газрын хийх ажил ньтун тодорхой болчихсонбайх болно” гэв.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Тавантолгой төслийн 30 хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахдаа хэрхэн үнэлэх вэ. Мөн ашиглалтыг хэрхэнявуулах талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Засгийн газар намар гэхэд энэ бүх асуудлыг тодорхой болгох ёстой. Өөрөөр хэлбэл Засгийн газрыноруулж ирсэн тогтоолын төслийг дэмжиж гадаад, дотоод талдаа ажиллах эрхийг нь өгч байна гэсэн үг.Засгийн газар намар гэхэд бүх зүйлийг тодорхой болгосон байна гэж ойлгох хэрэгтэй.

-Эхний ээлжид Тавантолгой ордыг бүхэлд нь хэдээр үнэлсэн бэ?

-Тавантолгой төслийг үнэлгээг Америкийн компаниар үнэлүүлсэн. Ойролцоогоор 5.4 тэрбум ам.долларын үнэлгээний дүн байсан. Бүлэг ордоо бүхэлд нь 30 хувь гэж үзэх үү эсвэл тусгайлсан орд дээр 30 хувь гаргаж явах уу цаашлаад үүнийгээ 1072 хувьцаатай яаж холбох уу зэрэг асуудалд Засгийн газар зөвлөх компаниа авч ажиллана.

-Тавантолгой төслийн 30 хувьд IPO гаргах эрхийг нь Засгийн газарт өгсөн гэж ойлгох уу?

-Тийм ээ.Мэдээжхөрөнгө оруулалтын төслүүд нь бидэнд орж ирсэн байгаа. Тавантолгой бүлэг ордыг яажхөдөлгөх үү гэдэг шийдвэрээ л бид гаргаж байна гэсэн үг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ