С.Жавхлан: АТГ-ын ажилтнууд дураараа дургиж байна

УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Би УИХ-д байгаа оффшор данстай хүмүүсийн мэдүүлгийг ирүүлээч ээ гэсэн албан бичгийн АТГ-т хоёр ч удаа хүргүүлсэн. АТГ надад хоёр удаа учир битүүлэг, эрх мэдэлтэн, хагартлаа цадаж баяжсан, Монголын ард түмний баялгийг гадаадад аваачиж нуусан хүмүүсийг хаацайлсан хариултыг илгээгээд байна.
Би УИХ-ын гишүүний хувьд хүссэн мэдээлэл авч танилцах эрхтэй. Тэр мэдээллийг нийтэд зарлах эсэх нь тусдаа асуудал. Өнөөдрийн энэ тогтолцоогоороо байвал Монгол Улс хөгжихгүй. АТГ-ыг хянаж байгаа газар алга. Тэнд хүмүүс дураараа дургиж байна. Энэ газрыг Монголын ард түмэн хяналтандаа авах хэрэгтэй.
Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорчидтой хатуу тэмцэнэ гэж амлаж, гарч ирсэн. Намайг энэ тухай ярихад оффшор данстай хүмүүс басамжилсан байдлаар хандаж байгаа. Тэгэх тусам нь би оффшорчидтой хатуу тэмцэнэ.
Би долоо хоног тутамд амлалтаа биелүүлэхийг сануулж, Ерөнхийлөгч рүү шаардах бичиг явуулна.Оффшорчдыг буутал нь тэмцэл өрнүүлнэ. Монголын олон түмэн бие даагч С.Жавхлангаа дэмжээрэй гэж уриалж байна.Улаан, цэнхрээр дуудагдсан энэ хоёр нам түмэн олны сэтгэл зүйгээс аль хэдийнэ арчигдсан. Амьдралд ойр буусан шийдвэрээр алх цохихгүй байна" гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ