БНН-ын дүрмийг дээд шүүх бүртгэхээс татгалзлаа

Улсын дээд шүүх өнөөдөр /2018.07.02/-ийн хуралдаанаар Бүгд найрамдах нам /БНН/-ын дарга болон дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэлэлцжээ.

Шүүхээс БНН-ын дарга болон нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хянан хэлэлцээд тус намаас сонгогдсон дарга, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзжээ.

Тиймээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ