Н.Энхбаяр: Монгол хүн эх орондоо хэзээ эзэн нь болох вэ

МАХН-ын ээлжит бус Их чуулган өнөөдөр эхэллээ. Их Чуулганы хурал зохион байгуулах үндэсний хорооноос гаргасан журмын дагуу 21 аймаг, есөн дүүргээс нийт 1019 төлөөлөгч оролцож байна.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Улс орны өмнө тулгамдсан асуудалд бууж өгөлгүй, эвлэлдэн нэгдэж, гарц шийдэл хайхаар хуралдаж байна. Монгол орондоо монгол хүн хэзээ эзэн болох вэ гэдгийг ярих цаг нэгэнт болжээ. МАХН алдаж онож явахдаа дандаа ард түмэнтэйгээ хамт байсан. МАХН түүхэндээ маш их зүйл хийж, дэлхийд Монголыг хүлээн зөвшөөрүүлж чадсан нам юм” гэв.

Их чуулганаар намын дүрэм мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлахын зэрэгцээ 60 тэрбум хэрэг, Оюутолгой, Эрдэнэтийн асуудал, шүүх засаглалын доголдлын талаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрэх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ