З.Занданшатар: Хүүхдийн орчинд баар, цэнгээний газар байх ёсгүй
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах тухай албан даалгаврын зааварчилгаа гаргаж, гурван сар тутам даалгаврын хэрэгжилтийг танилцуулж байхыг холбогдох газар, чиглэх салбар удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Сүүлийн үед бусдын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж бага насны хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирч байгаа асуудлыг авч үзэн ОБЕГ, ЦЕГ, МХЕГ, Нийслэлийн Засаг дарга мөн БСШУС-ын сайд, Хөдөлмөр хамгааллын сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Шадар сайд зэрэг бүхий л салбаруудад үүрэг болголоо. Тус даалгаврын гол зорилго нь хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад чиглэгдэнэ гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар онцоллоо.
Тэрээр "Хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд иж бүрэн цогц төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхийг мөн холбогдох яамдын сайд нарт үүрэг чиглэл өглөө. Аймаг, сумдын ИТХ-ын дарга нарт мөн үүрэг чиглэл өгч хүүхдийн эрх аюулгүй байдлыг хохироож байгаа бүх газар үзлэг шалгалт хийж шаардлагатай тохиолдолд засаж сайжруулах арга хэмжээ авахыг даалгаж байна. Дээрх даалгаврын биелэлтийг гурван сар тутамд шалгана. Хэрэв үүрэг даалгавар биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцон, үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болгох хүртэл арга хэмжээг аван ажиллах болно. Мөн хүүхэд хамгааллын асуудлаар нэгдсэн бодлого боловсруулж, хууль эрхзүйн орчныг нь бүрдүүлэхэд анхаарч ажиллана. Хүүхдийн орчинд байрлах тогтоосон хязгаарыг давж байрлах баар, цэнгээний газрууд, архи согтууруулах ундаа худалдаалдаг цэгүүдийг хааж замын хөдөлгөөнийг зохицуулах зэрэг тодорхой нарийвчилсан төлөвлөгөөг батлан гаргаж хэрэгжүүлэх болсныг мэдэгдэж байна” гэлээ.
Т.Номун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ