"Тогтвортой нийгмийг хоршооллож цогцлоох нь” өндөр түвшний хэлэлцүүлэг боллоо

Олон улсын хоршооллын өдрийг тохиолдуулан энэ 7 дугаар сарын 5-нд НҮБ-ын төв байранд Хоршооллыг дэмжих хороо, Аргентин Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар “Олон улсын хоршооллын өдөр: Тогтвортой нийгмийг хоршооллож цогцлоох нь” сэдвээр өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт НБДГ-ын Эдийн засаг, нийгмийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын хоршооллын холбоо болон гишүүн орнуудын төлөөлөгчид оролцож, Тогтвортой хөгжлийн зорилтууд, түүний дотор цэвэр ус, эрүүл ахуй, эрчим хүч, тогтвортой хот, хариуцлагатай үйлдвэрлэл ба хэрэглээ, хүрээлэн буй орчны талаарх зорилтуудыг хэрэгжүүлэхэд хоршооллын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, түүний давуу чанарыг үр дүнтэй ашиглах асуудлаар ярилцав.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ