АТГ-ын дарга Х.Энхжаргал, С.Баяр нарын уулзсан бичлэг олон нийтэд ил болов

Өчигдөр буюу долдугаар сарын 17-ны өдөр нэгэн бичлэг фэйсбүүк хуудсаар цацагдав. Уг бичлэгт Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал болон С.Баяр нар нэг өрөөнд цувран орсны дараа зөөгч нар төрөл бүрийн хоол зөөж, улмаар С.Баяр уг өрөөнөөс зургаан цагийн дараа гарч явж буй дүрс буужээ. Дээрх бичлэг нь АТГ-ын дотоод хяналтын камерын 2017 оны тавдугаар сарын 02-ны өдрийн бичлэг гэх ба дээрх бичлэгийг задруулсан, эвлүүлсэн байж болох этгээдүүдийг олж тогтоохоор хууль хяналтынхан ажиллаж эхэлсэн бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ