Трамп Путинийг Цагаан ордонд урив

АНУ-ын ерөнхийлөгч  Дональд Трамп  Оросын удирдагч Владимир Путинийг Вашингтонд урихыг өөрийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Болтоноос хүсчээ.

Цагаан ордны   хэвлэлийн нарийн бичгийн дарга Сандра Сандерс  өөрийн Twitter-т хуудаснаа “Бидний төлөвлөснөөр дараа жилийн намар болох  айлчлалыг одоо хэлэлцэн эхэлж байна”  гэж мэдэгджээ.

Би Владимир Путинтэй дахин уулзахыг хүлээж байна гэж Трамп пүрэв гарагт мэдэгдсэн юм. “Бидний хэлэлцсэн  тэр хэд хэдэн асуудал, түүний дотор  терроризмын  эсрэг  тэмцэх, Израилийн аюулгүй байдлыг хангах, цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх, кибер халдлагын асуудал, худалдаа, Украин, Ойрхи Дорнод, Умард Солонгосын асуудлыг  шийдвэрлэж эхлэхийн тулд  дахин уулзахыг би хүлээж байна” гэж Америкийн ерөнхийлөгч тэмдэглэсэн байна.

Тэр телевизийн CNBC сувагт өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ, хэрвээ Орос, АНУ-ын харилцаа сайжрахгүй бол, Трамп  Владимир Путиний заналт дайсан болно хэмээн амлажээ.

Барак Обама  Оросын золиос  болсон юм. Харин би   бусад үеийн ерөнхийлөгч нарыг бодвол, Путинд хавьгүй илүү хатуу хандах болно. Хэзээ  хэзээнийхээс ч хатуу  хандаж магадгүй.  Путинтэй, Орос улстай эв эеэ олох нь нааштай зүйл байх болно. Хэрвээ ингэж чадахгүй бол, миний бие Путиний заналт дайсан болно” гэж тэр мэдэгджээ.

 

                                                                                                         С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ