Путин, Трамп нарын яриаг бичиж аваагүй гэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарын яриаг бичиж аваагүй гэж Америкийн үндэсний тагнуулын албаны тэргүүн Дэн Коутс мэдэгдсэнийг NBC уламжилжээ.
Долоо хоногийн эхээр Хельсинкид Орос АНУ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Путин, Трамп хоёр зөвхөн хоёр орчуулагчийн тусламжтайгаар ярилцсан байна.
Ингэж уулзахын өмнө Трампад Коутс зөвлөж байсан бөгөөд уулзалтын бичлэг хийгээгүй учир, энэ нь аюулаас хамгаалах албадын төлөөлөгчдийн “сэтгэлийг түгшээж байсан” гэж тэмдэглэжээ.
“Оросын тал уулзалтын үеэр ярианы бичлэгийг хийсэн байж болох уу” гэсэн асуултад Тагнуулын Албаны тэргүүн “Ийм эрсдэл үргэлж байдаг. Ярианы агуулгын талаар надад ямар ч мэдээлэл байхгүй ” гэж хэлжээ.
Хельсинкид хоёр орны ерөнхийлөгч нар юуны тухай ярьсныг тодруулахын тулд Конгресст Трампын орчуулагчийг байцаах ёстойг Америкийн хэд хэдэн улс төрчид уриалсан байна.
С.Инда
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ