Азийн хөгжлийн банкнаас 60 сая долларын зээл авна

Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлд авто замын засвар шинэчлэлтийн ажил хийх 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийн зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк өнөөдөр /2018.07.23/ байгууллаа.

Гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкийг төлөөлөн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёлонда Фернандез Ломмен нар гарын үсэг зурлаа.

Улаанбаатар- Дархан чиглэлийн замд эвдрэл их хэмжээгээр үүссэнээс шинэчлэн засах шаардлагатай болсон юм.

Аюулгүй найдвартай авто замын сүлжээ нь худалдаа, аялал жуулчлалыг дэмжээд зогсохгүй хөдөөгийн иргэдэд эмнэлэг, сургууль зэрэг төрийн үйлчилгээнд ойртуулж өгдөг тустай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ