АТГ-ын даргыг огцруулах санал гаргасан УИХ-ын гишүүдийн нэр ил боллоо

УИХ-ын ээлжит бус чуулган худалдаж, Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалыг огцруулах асуудлыг хэлэлцэх тухай мэдээлэл бий.
АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах санал гаргасан УИХ-ын гишүүдийн нэр ил болсон байна. Тэдний дотор Эрчим Хүчний Сайд Ц.Даваасүрэн, Эрүүл Мэндийн Сайд Д.Сарангэрэл, Уул Уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Н.Цэрэнбат нар багтжээ.
Одоогоор УИХ-ын ээлжит бус чуулган хэдийд хуралдах нь тодорхойгүй байна. Учир нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл эхлээд Хууль зүйн байнгын хороог хуралдуулж, ээлжит бус чуулган зарлах хуулийн үндэслэл байгаа эсэх, 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулах боломжтой эсэхийг хэлэлцэх ёстой гэж үзжээ.
Гишүүд тойрогтоо ажиллаж байгаа энэ үед байнгын хороог хуралдуулах ирц бүрдэхгүй байгаа аж. Мөн тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэд долдугаар сарын 28-нд болох Наро Банчин хийдийн ёслолд оролцохоор Говь-Алтай аймгийг зорьсон тул энэ долоо хоногтоо хуралдахгүй бололтой.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ