А.В.Суворовын тухай сонирхолтой баримтууд

Александр Васильевич Суворовын өвөг дээдэс Орост хаанаас ирсэн нь учир битүүлэг хэвээр байдаг. Энэ явдал бүр ХVI зуунд Ван гуравдугаар Василийн засаглалын үед болсон хэмээн аугаа их жанжны зарим намтарт нотолдог. Харин Суворов үүний тухай “Энэ явдал нэлээд хожуу ах, дүү Сувор болон Наум хоёр Оросын хаан Михаил Федоровичид хүчин зүтгэхээр Шведээс1822 онд ирэхэд болсон гэж бичсэн байдаг. Тийнхүү Суворовын удам сүүлд Суворов гэсэн овгоор овоглодог болжээ.
Бага байхдаа их өвддөг өвчин салдаггүй, турь муутай жаал хүүг хэзээ нэгэн цагт цэргийн хүн болох юм хэмээн хэн ч бодож байгаагүй аж. Харин 12 настайдаа Саша Суворов өөрийгөө Семеновын хороонд алба хаах сонирхолтой буйгаа эцэгтээ хэлснээр тэрээр цэргийн хүн болох сонирхолдоо хөтлөгджээ.
Дашрамд дурдхад, Суворовыг хэдэн онд төрсөн тухай тодорхой зүйл одоог хүртэл байдаггүй. Зарим түүхч түүнийг 1729 онд, бусад нь 1730 онд төрсөн гэж үздэг. Харин Суворов өөрийн намтартаа “Би 1727 онд төрсөн. 12 настайдаа цэргийн албад орж байсан ” хэмээн бичжээ.
Александр Суворов нэлээд хожуу 44 настайдаа гэрлэжээ. Ингэхдээ эцгийнхээ шахаж шаардсанаар гэрлэсэн гэдэг. Гэвч эхнэр нь олон удаа хуурч мэхлэн тэдний гэрлэлт бүтэлгүйтжээ. Суворов шүүхээр салах санаачлага гаргасан ч, эцэг эхийнхээ шаардсанаар саналаа татаж авсан байна. Харин гэргийтэйгээ харьцах харилцаагаа бүр мөсөн тасалжээ. Тэд охин Наташа, хүү Аркад гэх хоёр хүүхэдтэй. Харин Суворов Аркад хүүгээ өөрийн хүү хэмээн хүлээн зөвшөөрдөггүй байсан бөгөөд сүүлдээ зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрчээ.
1789 онд Суворов Рымник голын тулалдаанаар өөрийн цэргийн хамт Туркийн 220 мянган хүнтэй армийг бут цохисноор “Гүн хэргэм” болон Суворов-Рымникский овогтой болох эрх авчээ. Жанжны хүү Аркадий Суворов 1811 онд Орос болон Турк улсын ээлжит дайны үеэр Рымник голд амиа алджээ.
Александр Суворовт ер бусын гэмээр нэгэн хуучин шинель сахиус байдаг гэнэ. Тэр сахиус эцгээс нь үлдээсэн ганц зүйл байсан бөгөөд бүхий л дайнд авж явдаг. Нэгэн удаа сахиусаа дайсанд алдсанаар Суворов байж суух газраа олж ядаж байсан гэдэг. Түүний цэргүүд хоёр долоо хоногийн турш тагнуулд явсны үндсэн дээр түүний сахиусыг олж Суворовт эргүүлэн өгчээ.
1799 онд Александр Суворов Оросын цэргийн дээд цол болох “Генералиссимус” хэмээх хүндтэй цол хүртжээ. Түүний өмнө гурван жанжин нь энэ цолыг хүртсэн байдаг байна. Харин Суворов Генералиссиимус цолтой Нэгдүгээр Павелын бодлогыг байнга шүүмжилдэг байжээ. Жишээлбэл, пруссийн маягаар хийсэн Оросын армийн шинэ дүрэмт хувцсыг эрс шүүмжилдэг байсан байна. Нэг удаа тэр бүүр жүжиг маягийн юм тоглож, шинэ дүрэмт хувцас эвгүй, жад саад болж байгааг харуулахдаа, сүйх тэргэнд суух гэж бүтэн 15 минут ноцолдож байжээ.
Суворовыг нас барахаас нь өмнөхөн оросын нэрт яруу найрагч Гавриил Державин түүнд дээр иржээ. Жанжин амьд явах өдрүүд дуусаж байгааг хэлээд, хөшөөн дээр юу гэж бичихийг зөвлөөч гэж түүнээс хүссэн байна. Державин хариулахдаа, зүгээр л “Энд Суворов нойрсож байна” хэмээн бичиж болно гэжээ. Болсон явдлыг сонссон хүмүүсийн дурсан ярьснаар, Жанжин үүнд үнэхээр баярласан байна. Гэвч жанжны хүсэл биелээгүй аж. Эхлээд хөшөөн дээр: “Генералиссимус, ван Италийский, гүн А.В.Суворов-Рымникский, 1729 онд төрж, 1800 оны тавдугаар сарын 6-ны өдөр таалал төгсөв” гэсэн огт өөр өгүүлбэр сийлжээ. Харин олон жилийн дараа генералиссимусын ач хүү Александр Аркадьевич Суворов энэ бичээсийг Александр Васильевичид таалагдаж байсан тэр бичээсээр сольж, засахаар шийдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ