“Улаанбаатар Эмпати” сургуулийн захирлыг гэрийнх нь гаднаас үл таних хүмүүс хулгайлсан гэв

Монголын нутаг дэвсгэр дээр гадаадын иргэн дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж “хүн хулгайлсан” байж болзошгүй хэрэг өнөөдөр 13:00 цагийн орчимд гарчээ. Тухайлбал, Монгол Улсад 24 жил үйл ажиллагаа явуулсан Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчай /Veysel Akcay/-г хар өнгийн “Старекс” маркийн автомашинтай үл таних хүмүүс гэрийнх нь гаднаас хүчээр авч явсан. Улмаар онгоцны буудал руу авч явсан гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна.
Энэ талаар тус сургуулийн Монгол талын захирал Б.Ганбат хэлэхдээ Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсийн гаднаас дараах тайлбарыг хийж байна. 2018 оны долдугаар сарын 27-ны өдөр “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчайг гэрийнх нь гаднаас үл таних этгээдүүд хулгайлсан байна. Ийм аюултай хүн хулгайлах гэмт хэрэг Монгол Улсад гарчихаад байна. Хэн гэдэг хүмүүс ямар зорилгоор хулгайлсан гэдгийг таамаглаж буй байх.
Бидний хувьд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэсэг дээр ирж зохих газарт нь мэдүүлгээ өгөөд байна. Бидний авсан мэдээллээр, 14:00 цагийн үед Турк улсын жижиг онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаж, 3-4 цагийн дараа буцаад улс руугаа нисэх юм байна. Тиймээс “Улаанбаатар Эмпати” сургуулийн багш, ажилтан, төгсөгчид бүгдээрээ нисэх онгоцны буудал дээр цуглаж энэ үйл явдлыг эсэргүүцэхийг уриалж байна. Мөн энэ гэмт хэргийг маш хурдан шуурхай илрүүлж таслан зогсоохыг холбогдох хууль эрхзүйн байгууллагуудаас хүсч байна” гэлээ.
Уг үйл явдлыг зарим нэгэн хүмүүс 2016 онд Туркт болсон төрийн эргэлт хийх оролдлоготой холбон тайлбарлаж байна. Дээрх төрийн эргэлтийн дараахан тус улсын Засгийн газар дэлхийн улс орон дахь Турк сургуулиудаа “Боловсролоо хямдхан худалдахгүй” гэсэн шалтгаанаар хаах тухайгаа зарлаж, мөн Фетулла Гулентай холбогдсон Турк улсынхаа буюу дотоодынхоо 2000 сургуулийг хааж, 61 мянган багш, ажилчдыг ажлаас нь чөлөөлж байсан. Монгол Улсад Турк, Монгол иргэдийн хамтран байгуулсан таван сургууль бүртгэлтэй байдаг.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ