Б.Жаргалсайхан: Интернэт дэх галзуурал, солиорлыг хараад тэвчсэнгүй

“Буян”-гийн Б.Жаргалсайхан цахим орчин дахь замбараагүй мэдээлэл, биеэ үнэлэлтийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “УИХ-ын гишүүд өөрсдийг нь олон нийтийн сүлжээнд "тэнэг" гэж хэлснийг цахим гэмт хэрэг хэмээн үзээд байгаа юм. Уг нь үнэнийг л хэлсэн байна шүү дээ.

Хэдэн жилийн өмнө Улаанбаатар зочид буудлын өмнө хавиар хүүхнүүд биеэ үнэлдэг байв. Харин өдгөө Монгол Улсын өнцөг булан бүрт биеэ үнэлэлт цахим хэлбэрт шилжчихээд байна.

Санаандгүй байтал нэг 18 настнууд гэсэн групп рүү хэн нэгэн намайг чирээд оруулчихаж. Тэнд биеэ үнэлэлт, порно бичлэг, гар хангалга бүгд байх юм. Санхүү авна, өгнө, утсаар секс хийнэ, порно бичлэгээ 10.000 төгрөгөөр зарна. Дарханы “Хээтэй” хороололд цагийн дараа уулзах хүн байна уу гэх мэт зарууд, группууд хэдэн мянгаараа.

Тэнд “Нарантуул” зах дээр бараа борлуулах гэж байгаа мэт биеэ зарах гэсэн охидын зар хэдэн мянгаараа. Хайран сайхан охид, залуус секс хийсэн бичлэгээ юу ч болоогүй мэт олон нийтийн сүлжээнд тавьж байна. Ямар үр дагавартайг нь мэдэж байгаа болов уу.

Залуучуудад гэрлийн хурдаар халдварлан нүгэлд нүд дасгаж буй интернэт дэх гэмт хэргийг зогсоох цаг болсон.

Биеэ үнэлэлт ийм хэмжээний “дэвшил”д хүрчихээд байхад Эргүүлийн цагдаа хоосон буудлаар хэсээд яах вэ. Ач зээгээ үзчихсэн миний насны хүний хувьд биеэ үнэлэлт гэх мэт зүйл бичих нь зохимжгүй авч интернэт дэх галзуурал, солиорлыг хараад тэвчсэнгүй” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ