МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны даргаар А.Энхзул томилогдлоо

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 16.00 цагт хуралдсан. Хуралдаанд тус намын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар байлцаж, УИХ-ын нөхөн сонгуультай холбоотойгоор хэнийг нэр дэвшүүлэх талаар хэлэлцсэн байна. Мөн энэ үеэр бага хурлынхаа товыг тогтоожээ.
Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийн дагуу МАН Хоёрдугаар бага хурлаа энэ сарын 6-нд буюу ирэх даваа гарагт хуралдуулахаар товлолоо. Түүнчлэн Улс төрийн бодлогын газрын даргаар Н.Батсүмбэрэл, Хэвлэл мэдээллийн газрын даргаар А.Энхзул нарыг томилсон байна. Бага хурлаар Хэнтийн аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцохоо баталгаажуулах аж.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ