МАН: Ц.Сандуй, Ганбаатар, М.Энхболд нарт хариуцлага хүлээлгэнэ

Өнөөдөр 16:00 цагт МАН-ын Хяналтын Хорооны дарга Д.Батбаатар хэвлэлийн бага хурал зарлаж, “60 тэрбум”-ын асуудалд МАН оролцоогүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэ асуудлаар намын нэр хүндэд халдаж байгаа нь явуургүй үйлдэл юм” хэмээн хэллээ.  

Мөн тэрбээр “Өнөөдөр МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хуралдаанаар Ц.Сандуй, Ганбаатар, М.Энхболд нарын ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэсэн дүгнэлт гаргалаа.

А.Ганбаатар, Ц.Сандуй нар байж боломгүй үйлдлийг төгс үйлдээгүй ч хууль бус асуудлыг судалж, ийм зүйл хийснээ хүлээн зөвшөөрсөн. Иймд намын Бага хурлын гишүүнээс хасах хүртэл арга хэмжээ авч болно.

Д.Гантулга МАН-аас УИХ-д сонгогдоод гэмт хэрэгт холбогдсон. Хяналтын ерөнхий хороо Д.Гантулгатай уулзаж, гэмт хэрэгт нэр холбогдсон нь намын нэр хүндэд халдаж байгааг анхааруулсан. Гантулга ёс зүйн хариуцлага хүлээж, УИХ-аас татгалзсан” гэв.

Бид мэдээллийн дэлгэрэнгүйг тун удахгүй хүргэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ