Украины хэвлэл Порошенког хаана явааг мэдэхгүй байна

Украины олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд  тус орны ерөнхийлөгч Петр  Порошенког хаана явааг мэдэхгүй, алдчихаад байна.

Русийг  загалмайлсны  1030 жилийн ойд зориулсан загалмайн аяны дараа – энэ долоо хоногийн эхээр Порошенко ажил дээрээ үзэгдээгүйг мэдээлж байсан  юм.

Порошенко “хилийн чанадад  амардаг  зуршлаа орхиогүй бололтой” гэж Украины хэвлэлд бичсэнийг РИА Новости агентлаг иш татан дурджээ. Тэр нэг бол Испани дахь эдлэн газартаа,  эсвэл Сардини арлын ойролцоо усан онгоцон дээр байгаа байж мэдэх аж. Гурав дахь  таамаглалаас үзвэл, ерөнхийлөгч Украины  хаа  нэгтээ  нууцлаг газарт амарч байж болох гэнэ.


Порошенко “хилийн чанадад амрах дуртай” гэдгээрээ түрүүнд нь дуулиан тарьж байсан юм.  Украины төрийн тэргүүн өнгөрсөн  шинэ жилийн  амралтаа  Мальдивын аралд өнгөрүүлэхдээ,  долоо хоногт 500 мянган ам. доллар зарцуулсан байдаг. Энэ  нь  олны дургүйцлийг хүргэж,  театрчилсан тоглолтын сэдэв ч болж байсан юм.


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ