Н.Ганбямба: Би нөхөн сонгуульд өрсөлдвөл хамгийн хэврэг нэр дэвшигч болно

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Бага хурлаар 60 тэрбум асуудал бол Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах гэсэн үндсэн хоёр асуудал хэлэлцэх юм байна. Дөнгөж сая Бага хурал хаалттай горимд шилжлээ.

Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшинэ гэж таамаглаж байсан ч тэрээр бүлэг болон Удирдах зөвлөлдөө нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн тухай мэдээлэл байгаа.

Бас нэг хувилбар нь Хэнтийн аймгийн Засаг дарга Н.Ганбямбыг нэр дэвшүүлэх магадлалтай гэж МАН-ын үзэж байгаа. Тэгвэл Хэнтийн аймгийн Засаг дарга Н.Ганбямба Бага хуралд оролцох үеэр хуулийн хүрээнд нөхөн сонгуульд нэр дэвших боломжгүй гэдгээ илэрхийлжээ.

Тэрээр “Миний хувьд Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй. Тэгэхээр бүрэн эрхийн хугацаа дуусаагүй Засаг дарга нэр дэвших боломжгүй. Хэрвээ дэвшлээ гэхэд өрсөлдөгч тал унагая гэвэл "наад хүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байна" гэнэ. Гүүнд хайртай морь гэдэг шиг хугацааг нь дуусгая гэж байгаад янаглан хорлоно гэдэг болно биз дээ. Тэгэхээр хамгийн хэврэг нэр дэвшигч болж хувирна. Тиймээс нэр дэвшилтийн хувьд бид өөр сонголт хийж таарна. Хэрвээ би нэр дэвших байсан бол зургаан сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хуультай шүү дээ” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ