Д.Амарбаясгалан: Манай нам 42 дугаар тойрогт ялалт байгуулах бүрэн бололцоотой

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан МАН-ын бага хурлаар хэлэлцэж буй асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, МАН-ын ээлжит 2-р бага хуралд 200 гишүүн буюу ирц 53.5 хувьтай байна. Хурлаараа 42 дугаар тойргийн  нөхөн сонгуульд оролцох эсэх асуудлыг шийднэ. Хоёрдугаарт, тус сонгуульд нэр дэвшүүлэх журмыг Сонгуулийн хуульд нийцүүлэн шинээр баталдаг журамтай. Энэ журмыг батлахаар төлөвлөн ажиллаж байна.

Нөхөн сонгуультай холбоотойгоор Үндсэн хуулийн цэц, Аудитын газартай холбогдож, Цэцэд үүссэн маргаан болон бусад асуудалтай холбогдуулан сонгуулмйн үйл ажиллагааг хэвийн явуулах тухай тайлбарыг холбогдох байгууллагуудаас авсан. Тэр дагуу бага хурал болж байна.

Бага хурлаар намын дарга 42 дугаар тойрогт нэр дэвшүүлэх тухай саналаа танилцуулахад, бага хурлын гишүүд100 хувь нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэр дэвшүүлэх бага хурал Сонгуулийн хуульд заасан хугацаагаараа 9-р сарын 4-ний дотор хуралдаж батлах ёстой. Бид маргаашнаас эхлэн Сонгуулийн Ерөнхий хороонд сонгуульд оролцох бичиг баримтаа бүрдүүлж өгнө.

Бид 42 дугаар тойрогт олон төрлийн судалгаа хийж байна. Манай намын тухайд 42 дугаар тойрогт ялах бүрэн бололцоотой. Манай намаас нэр дэвшх боломжтой хэд хэдэн хүний нэр судалгаагаар тодорсон. Төр, орон нутгийн түвшинд ажиллаж байгаа, орон нутагт ажиллаж байгаа хэд хэдэн хүний нэр гарсан байна. Гэхдээ нэр дэвшүүлэх ажил 9-р сарын 4-ний өдөр болно. Тэр хүртэл удаа дараагийн судалгаа хийж, ялалт байгуулах боломжтой хүнээ тодруулна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ