АН Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргалаа

Ардчилсан намын ҮБХ-ны хуралдаан Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдаж байна. Хуралдааны эхэнд АН-аас Хэнтий аймгийн 42-р тойрогт нэр дэвших эсэх асуудлыг хэлэлцэв. Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхийн саналаар Хэнтий аймгийн 42-р тойрогт АН нэр дэвшигчээ өрсөлдүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Үргэлжлүүлэн нэр дэвшигчийг хэрхэн тодруулах асуудлыг хэлэлцэж байна.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Манай намын ҮБХ-ны хуралдаанаар 12 асуудал хэлэлцэнэ. Хамгийн гол нь Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын нөхөн сонгуульд оролцох эсэхээ СЕХ-д илэрхийлнэ. Сонгуульд нэр дэвшигчээ тодруулах дүрмээ мөн хэлэлцэж байна. Манай нам өнөөдөр УИХ-ын хүчин төгөлдөр байгаа УИХ-ын шийдвэр, СЕХ-ны зөвлөмжийг мөрдөж цаг хугацаатай асуудлаа хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл наймдугаар сарын 08-наас өмнө намын эрх барих дээд байгууллагаараа хэлэлцэж, СЕХ-д хүргүүлсэн байх заалттай. Нөхөн сонгуульд нэр дэвшихэд намын дотоод журмын дагуу шалгуур байна. Мөн Сонгуулийн төв байгууллагын хуулийг бүрэн хангасан нэр дэвшигчийг тодруулах ёстой.” Гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ