УИХ-ын гишүүн Д.Муратыг өнөөдөр хаалттай хурлаар шүүнэ

Эрүүгийн хуулийн 21.2.1-д Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ хэмээн заажээ. Түүнийг Г.Бахытгүл гэгч эмэгтэйн биед хөнгөн гэмтэл учруулсан хэмээн буруутгаж байгаа юм. Шүүх хурлын талаар эргэн мэдээлнэ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ