Ардчилсан нам 18:00 цагт хэвлэлийн хурал зарлалаа

Ардчилсан намаас 18:00 цагт Зам, тээврийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнууд нэгнийхээ аминд хүрсэн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн хурал Ардчиллын өргөөний 5 давхарт болох юм байна.
Өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний өдрийн оройн 22:00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд хүн амины хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Хэдхэн минутын өмнө Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр сэжигтэн М-ийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал болж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2, 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн яллагдагчаар татан, нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ