З.Баянсэлэнгийн шүүх хурал үргэлжилж байна

Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан З.Баянсэлэнгэ нарын шүүх хурал өнгөрсөн баасан гарагт /2018.08.17/ Сонгинохайрхан дүүргийн шүүхэд эхэлжээ. Тэгвэл өчигдөр үргэлжилсэн шүүх хуралд тухайн үед сайдаар ажиллаж байсан хүмүүс ирж гэрчийн мэдүүлэг өгсөн байна.
Шүүх хурал өнөөдөр 09.00 цагт СХД-ийн шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Дашрамд дурьдахад, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Сангийн сайд асан С.Баярцогт, ТОСК-ийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Ш.Солонго, “Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр зэрэг хүмүүс гэрчийн мэдүүлэг өгчээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ