Л.Оюун-Эрдэнэ: 60 тэрбумын асуудлаар М.Энхболд уучлалт гуйсан

60 тэрбумын асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд уучлалт гуйсан талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Өчигдөр 18:00 цагт УИХ-ын даргаас надад албан бичиг ирүүлсэн. Уг албан бичиг "Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй. Гэхдээ 60 тэрбумын хэрэгтэй нэр холбогдсондоо харамсаж байгаа" гэсэн агуулгатай байсан. 

Энэ нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн гурван өндөрлөгийн нэг албан ёсоор харамсаж байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан тохиолдол боллоо.

Мөн Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулган хуралдуулах тухай саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлснээ албан бичигт мэдэгдсэн байна. Ээлжит бус чуулганы асуудлыг энэ долоо хоногтоо багтаан Хууль зүйн байнгын хороогоор оруулах юм байна гэж би ойлгож байгаа" гэлээ. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ