С.Чинзориг: Төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Засгийн газрын хуралдааны үеэр мэдээлэл хийлээ.  

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалин ирэх есдүгээр сарын нэгнээс нэмэх шийдвэр гаргалаа. Ингэхдээ багш, эмч нарын цалинтай дүйх болон түүнээс доош цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмнэ. Мөн багш, сувилагч, цэцэрлэгийн багш нарын ажлын нөхцөл байдалтай холбогдуулан албан тушаалын зэрэглэлээс хамаарч 12-30 хувиар цалинг нэмнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмж байгаатай холбоотой УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулна. Төрийн албан хаагчдын 90 хувь буюу 170 мянган төрийн албан хаагчдын цалинг нэмж байна”гэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ