Ж.Батзандан: Ард нийтийн санал асуулга явуулах замаар системд өөрчлөлт оруулна

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар “СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ-АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны “Чингис хаан” танхимд эхэллээ. Хэлэлцүүлэгт улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл мөн Үндсэн хууль судлаачид, иргэдийн төлөөлөл болох 80 орчим хүн оролцож байна.
Ж.Батзандан хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “Тогтолцооны хямралаас гарахын тулд миний бие 1995 онд баталсан Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг хэрэглэх санаачилга гаргаж, энэ талаар эрдэмтэн судлаачид, ард иргэдийнхээ үгийг сонсохоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Швейцарь улс сар бүр Ард нийтийн санал асуулга явуулдаг. Гэтэл бид баталсан хуулиа өнөөдрийг хүртэл нэг ч удаа хэрэглээгүй байна.” гэдгийг онцлон хэлсэн юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ