Есдүгээр сард Х.Баттулга, В.Путин нар уулзана

ОХУ-ын Владивосток хотод ирэх есдүгээр сарын 11-13 хооронд Дорнын эдийн засгийн форум болно. Тус форумын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзахаар болсон тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээллэв.  

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн жил Дорнын эдийн засгийн форумд оролцож, илтгэл тавьж байсан бөгөөд Владивосток хотоос гадна нүүрсний боомт Восточный-гоор зочилж байсан юм. 

Дашрамд дурдахад, 2018 онд хоёр улсын тэргүүн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж байсан билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин