Нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг түдгэлзүүлэв

Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэртэй холбоотойгоор Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг түр хугацаанд түдгэлзүүлсэн байна.

Цэцийн дунд суудлын хуралдаанаар “УИХ-аас нөхөн сонгуулийг товлон зарлах тухай 62 дугаар тогтоол гаргасан нь хууль зөрчсөн байна” гэх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан юм. Ингэснээр Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгууль тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. Учир нь, Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг УИХ хүлээж авах эсэхээс дараагийн алхам тодорхой болох юм.

Харин хүлээж авахгүй бол Цэц их суудлын хуралдаанаар асуудлыг дахин авч хэлэлцэнэДашрамд, УИХ-аас нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 7-нд гэж зарласан нь төрийн албан хаагчийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэх гомдлыг иргэн Мөнхцэцэг Цэцэд гаргасан. Харин Цэцээс түүний гомдлыг хэлэлцээд “УИХ-аас 62 дугаар тогтоол гаргасан нь төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна” гэж үзсэн.

Цэц ийм шийдвэр гаргахаас өмнө Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг үндсэндээ хангаад байсан юм. Тодруулбал, сонгуулийн зардлын дээд хэмжээг нам, эвсэл тус бүр 102, нэр дэвшигч 92 сая төгрөг байхаар Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаал гараад байв. Түүнчлэн улс төрийн 14 нам нөхөн сонгуульд оролцох хүсэлт гаргаснаас 13-ыг нь бүртгээд байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин