Ж.Батзандан сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг яаравчлахыг шаардлаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан гурван долоо хоногийн өмнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүрэн дунд сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын удирдлага, эцэг эхчүүдийн төлөөлөл мөн салбарын яамны газрын дарга нарыг хүлээн авч уулзан, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл авч, тодорхой чиглэл өгсөн билээ.
Энэхүү уулзалтад оролцогсод олон санал хүсэлт гаргасан бөгөөд эдгээр асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2018.08.29/ БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн Баярсайхантай уулзаж, мэдээлэл авч, санал солилцлоо.
Тэрбээр уулзалтын үеэр хэлэхдээ “Сургууль, цэцэрлэгийг өргөтгөх, шинээр барилгажуулах зарим ажлын явц удаашралтай байгаа. Тухайлбал, 11-р хорооны спорт заалны барилгын ажил мөнгө нь тавигдсан хэрнээ ажил нь эхлэхгүй байна. 126-р сургуулийн барилгын ажил 9 дүгээр сарын 1 гэхэд дуусгаад, ашиглалтад хүлээлгэж өгнө гэсэн ч одоо хүртэл дуусаагүй, 10 дугаар сарын нэгэн хүртэл хойшлогдчихсон байна. 44, 14-р дүгээр сургуулийн анги, танхим хүрэлцэхгүй байгаа, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг эцэг эхчүүд болон хүүхдүүдэд дарамтгүйгээр хэрхэн шинээр зохион байгуулах вэ, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг хувийн цэцэрлэгүүдэд хэрхэн хамруулах вэ гээд олон асуудлыг ярилцаж хэлэлцэхээр хүрч ирээд байна. Ярилцаж, шахаж шаардаж байж ажлаа урагшлуулж байна” гэсэн юм.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ