С.Жавхлан: Сү.Батболд хөрөнгийн талаарх мэдээллээ нээлттэй болго

УИХ-ын гишүүн С.Жавхлангийн зүгээс Сү.Батболд гишүүнийг Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт өгч буй талаар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр “Сү.Батболд гишүүнтэй хамаарал бүхий "Тэнгис" кино театр, "Алтай" констракшин, "Алтай" групп,"Алтай гацуурт", "Ар үр Алтай", "Алтай нутгийн хүчтэн" ХХК, "Алтай" холдинг групп, "Алтай кашмир", "Чингис хаан" цогцолбор, "Чингис" зочид буудал, "Скай" их дэлгүүр, "Стар" телевиз, "Скай" трейдинг, "Скайтел" групп, "Скайтел" ХХК, "Скай медиа" корпораци, "Скай нет", "И-Март", "Бороо гоулд" зэрэг маш олон байгууллага байна. Тиймээс нэг хүний эрх мэдэлд яагаад ийм олон компани байна, ямар арга замаар хаанаас ямар эх үүсвэрээр дээрх хөрөнгийг бий болгосон талаарх тайлан тайлбарыг ирүүлэхийг хүсч байна” гэв.

Түүнчлэн Сү.Батболд гишүүний хамаарал бүхий компани, хөрөнгийн талаарх мэдээллээ нээлттэй өгөхийг хүсэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин