ЗТХЯ-нд зангарагатай, гэрэл гэгээтэй томилгоо хэрэгтэй байна

        Өнгөрсөн наймдугаар сарын эхээр ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Төрийн ажил цалгардаж болохгүй болохоор орны хүмүүсийг томилоод явахаас ч яалтай билээ. Таагүй дурсамж, харамсмаар үйл явдал.

 Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, өнгөрсөн наймдугаар сарын 10-наас түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байдаг. 

Тус хэрэгтэй холбогдуулан ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргаж, мөн тухайн өдөр хэрэг гарахад хамт байсан газрын дарга нарыг чөлөөлсөн нь нэг талаас хариуцлага тооцох зарчим мөн боловч нөгөө талаас харамсмаар үйл явдлын бас нэгэн хаялага.

       Яамны сайдыг УИХ-ын чуулганаар томилж, чөлөөлдөг учир одоогоор томилгоо хийгдээгүй байгаа ч үнэндээ бол долоо хэмжиж нэг огтлохоос өөр аргагүй. ЗТХЯ-ны шинэ сайдаар мэдээж салбараа мэддэг, зарчимч хариуцлагатай нэгнийг томилохоос гадна, энэ салбарыг эрүүлжүүлэх, эл таагүй дурсамжийг сайн сайхнаар баллуурдаж, бүдгэрүүлж, хамт олныг сайн сайханд манлайлж чадах сэтгэлийн хүчтэй нэгнийг олж томилохоос өөр аргагүй. Гэхдээ нэгэнт эл  суудал эзгүй байж болохгүй тул Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг томилоод буй. Харин дэд сайдаар УБТЗ-ын орлогчоор ажиллаж байсан Л.Халтарыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, томилсон. Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг томилсон юм. 

Харин Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалын оронд Ж.Гантөмөрийг, талийгаач Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн оронд М.Энхболдыг үүрэг гүйцэтгэгчээр тус тус томилжээ. Ямартай ч ЗТХЯ-руу тендер үнэртүүлсэн, бараан сүүдэр татуулсан байдаг л нөхдүүдийг явуулаад байж болмооргүй л санагдана

О. Нандин


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин