Нөхөн сонгуульд Ж.Батсуурь, С.Цэрэндондов нар нэрээ дэвшүүлжээ

Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэллээ. Тус аймагт 2016 оны сонгуулийн нийт 33 төлөөлөгчийн 17-г нь АН, 16-г нь МАН авсан байдаг. Гэвч АН-ын нэг төлөөлөгчийн суудал маргаан дагуулж, эзэнгүй явсаар өнөөдрийг хүрсэн юм.

Тэгвэл Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгуульд МАН-аас тус аймгийн намын хорооны дэд дарга С.Цэрэндондов, АН-аас Хэнтийн аймгийн засаг дарга асан Ж.Батсуурь нар нэр дэвшиж байгаа аж. Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэлж байгаа бөгөөд ирэх сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин