Бага хуралд нийслэлийн МАН-ын дарга С.Батболд илтгэл тавьж байна
Нийслэлийн МАН-ын XXXIV Бага хурал Мандатын комиссын илгэлийг сонсч баталснаар хөтөлбөрийн дагуу үндсэн асуудалдаа оров. Бага хурлын илтгэлийг нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд тавьж байна. Тэрээр "Нэгдмэл хүч - Нийслэлийн хөгжил, нийслэлийн МАН-ын хороо, хэтийн зорилго, тайлан, хөгжлийн хөтөлбөр" сэдвийн дор илтгэлээ танилцуулж байгаа юм.
Тэрээр илтгэлийнхээ эхэнд нийслэлийн МАН-ын үйл ажиллагаа, ололт, амжилтыг дурдаж, тэргүүний үүрүүдэд талархал илэрхийлэв. МАН 2016 оны орон нутгийн сонгуульд амжилттай оролцож эрх барьж байгаа ч 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэнд дүгнэлт хийж байгааг онцолсон. Нийслэлийн удирдлагын баг нийслэл хотод хуримтлагдаад байсан 100 тэрбум төгрөгийн өрийг тэглэсэн нь ололт юм. Улаанбаатар хотод 2018 онд 409.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа. Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Нийслэлийн МАН өнгөрсөн 5 жил намын үүрүүдийн үйл ажиллагааг сайжруулж, гишүүд дэмжигчдийн идэвх оролцоог нэмэгдүүлсэн. Жил бүр тодорхой зорилт тавин ажиллаж ирсэн гэдгийг С.Батболд дарга илтгэлдээ дурдав. Тухайлбал, 2018 оныг нийслэлийн МАН анхан шатны байгууллагуудыг чадавхижуулах жил болгон зарлан ажиллаж байгаа аж. Юуны өмнө 152 үүртээ санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж, үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байгаа юм байна. Мөн намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа тогтмолжиж гишүүдээ идэвхжүүлэн ажиллаж байгаа гэлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ