МАН: Нөхөн сонгуулийг товлосон нь Үндсэн хууль зөрчөөгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ. Энэ талаар Бүлгийн дарга Д.Хаянхярваа “Төсөв өргөн барьсантай холбогдуулан ажлын хэсэг байгуулсан. 2019 оны төсөв бол хариуцлагатай төсөв. Үндсэндээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг шийдвэрлэх он нь 2019 он. Тиймээс нухацтай ажиллах ёстой гэж үзэн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллаа.

Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болох Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн асуудлыг ярьсан. УИХ-аас гаргасан шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Тиймээс Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй” гэв. Улмаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

ам, тээврийн хөгжлийн сайдаар хэнийг томилох вэ. Гаднаас томилох уу. Эсвэл давхар дээлтэй хүн байх уу?

-Тэндээс эндээс томилно гэдэг асуудлыг яриагүй. Хэнийг томилох вэ гэдэг асуудал Удирдах зөвлөл дээр яригдана.

-Таныг томилогдоно гэсэн яриа байсан?

-Би сайдаар ажиллахгүй.

-Намрын чуулганаар Сонгуулийн тухай өөрчлөлтүүд орж ирсэн байна. Сонгуулийн хууль байнга ингэж өөрчлөгдөж байгаа нь хэр зөв вэ?

-Сонгуулийн тогтолцооны хувьд Үндсэн хуульд захирагдаж байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа гэхэд 2024 оноос хэрэгжиж эхлэхээр яригдаж байна. Сонгуулийн тогтолцооны хувьд тодорхой өөрчлөлт гарахгүй байх.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулах уу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ гэдэгт Бүлгийн гишүүд санал нэг байгаа. Санал асуулгыг хангалттай явуулсан. Давхардсан тоогоор сая гаруй хүнээс санал асуулга авсан байдаг. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын, Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин