ЗТХ-ийн сайдаар Я.Содбаатарыг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувийн саналаар дэмжлээ.

УИХ-ын гишүүд түүнд амжилт хүсэхийн зэрэгцээ салбарт нь тулгамдаж буй асуудлаар санал, бодлоо илэрхийлэв.
Зам тээвэр хөгжлийн яаманд болсон хүн амины хэрэгтэй холбоотойгоор тус яамны сайд Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байсан. 

Өчигдөр МАН-ын удирдах зөвлөлөөс гурван хүний нэрийг дэвшүүлснээс Я.Содбаатарыг 100 хувийн саналтайгаар дэмжсэн бол ийнхүү өнөөдөр ЗТХ-ийн сайдаар томилж байна.

Чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарласан  бөгөөд 15.00 цагт үргэлжилнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ