УИХ-ын чуулганаар 13 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийт 13 хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Чуулганы хуралдааны эхэнд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм.

Дараагаар нь Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухайЯлтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Польш Улс хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.

Түүнчлэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухайХэмжил зүйн тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухайЗахиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээс гадна “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” Х.Болорчулуун гишүүнээс БСШУС-ын сайдад тавьсан  асуулгын хариуг сонсоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин