ЖДҮХС-аас 134 ААН зээл авсны 122 нь УИХ-ынгишүүдийн болон өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компани байна

Сүүлийн хэдэн өдөр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд болон өндөр дээд албан тушаалтнуудтай холбоотой мэдээлэл нийгмийн сүлжээн дэхь сенсааци боллоо.
 
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мөнгө очих ёстой хүмүүстээ очдоггүй, УИХ-ын гишүүдийн эхнэр болон хамаарал бүхий компаниудад нь очдог юм байна гэсэн ойлголт төрүүлэв. Зээл авсан гишүүд эргээд зээлээ төлсөн үү гэдэг бас анхаарал татав. Зарим нэг нь өөртөө хир халдаахгүй, өмөөрч хамгаалж байгаа бол зарим нь зээл авсан нь үнэн хэмээн өөрийгөө ч хүлээн зөвшөөрчээ.
 
Эхнэр нь найзуудтайгаа компани байгуулж, ЖДҮХС-аас зээл авсан байхыг мэдээгүй гэж мэлзэнэ. Эсвэл би компанийн ажилд оролцолгүй олон жил болж байна. Зээл авсныг мэдэхгүй гэв. Зарим нь манай компани зээл авсныг нотлох баримтаа гаргаад ир хэмээн сэтгүүлчийг дарамталсан байх жишээний. Гэвч нотлох баримт нь хангалттай, ЖДҮХС-аас зээл авсан нь үнэн гэсэн баримт нь байхад их “балайрах” юм. Даравч далдайна, булавч бултайна гэдэг үг бий.

Нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгох зорилгоор УИХ-аас 2016 онд 56.7 тэрбум төгрөг, 2017 онд  50.6 тэрбум төгрөг, 2018 онд 65 тэрбум төгрөгийг тус тус Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд улсын төсвөөс төсөвлөж өгсөн байдаг.
 Энэ хугацаанд сангийн үйл ажиллагаа ил тод бус, төсөл сонгон шалгаруулагчид нууцлагдмал байсан нь энэ зээл эздэдээ хүрдэггүй байсныг одоо илчилж байна.
 
Тус онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 1034 аж ахуй нэгж зээлд хамрагдахаар хүсэлт гаргасан ч 134 ААН-д нь зээл олгосон байгаа юм. Үүний 122 ААН нь УИХ болон Засгийн газрын гишүүд, албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүсийн компани байсан нь илрэв.

Эргээд бодит байдал дээр энэ зээлд хамрагдахыг хүссэн жинхэнэ үйлдвэрлэгчид төсөлд тавигдах шаардлагыг хангаагүй гэдэг шалтгаанаар зээлээс гадуур үлдээд уджээ.

Жишээлбэл, М.Батмагнай гэх эмэгтэй энэ зээлд хамрагдах гэж гурван удаа төсөл бичиж оруулсан ч хүлээж аваагүй талаар гомдолтой байгаагаа хэлсэн. Гэтэл бодит байдал дээр хүрэх ёстой хүндээ хүрдэггүй, эрх дархтай эрх баригчид эхнэртээ болон хамаарал бүхий компанидаа аваад өгчихдөг юм байна гэдгийг мэдэв. Ямар нийгэмд яаж амьдраад байгаа юм бэ.
"Хэн хүссэнийх нь ч авдаг зээл  биш, шалгуур өндөртэй" гэж салбарын сайдын хэлсэн дээрх тайлбар зээл хэнийг дэмждэгийг харуулж байх шиг.

ЖДҮХС гэж эрх мэдэлтнүүд албан тушаалтнуудын томоохон компаниудын санхүүжилтийг сэлбэдэг газар болоод уджээ.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг 1.4 тэрбумыг, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар 1.2 тэрбумыг,  гишүүн Г.Солтан 950 саяыг, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун мөн 950 саяыг тус тус авсан байна.

Ингэхээр ЖДҮХС-гийн 65 тэрбумын 4.5 тэрбум нь  энэ дөрөвхөн гишүүнд очжээ. Цаашлаад УИХ-ын гишүүн А.Сүхбат, Н.Учрал, Ж.Энхбаяр, дэд сайд Ш.Лхамсүрэн, Д.Дорлигжавын дүү, Ерөнхийлөгч Х.Баттулгын дүү Х.Баттуул зэрэг хүмүүсийн нэрс ч ил болж байна.

Ийнхүү УИХ-ын 76 гишүүний 50 гаруй гишүүд нь энэ зээлд хамрагдсан гэдгийг ч сөрөг хүчнийхэн мэдэгдсэн байгаа юм.
Ингээд цаашид хэн хэн хэдэн төгрөгийн зээл авсныг цувралаар хүргэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин