МАН: УИХ-ын долоон гишүүн зээл авсан нь тодорхой болсон

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2018.10.31/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдааны дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв.

Тэрбээр "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хяналт, шалгалт оруулах ёстой. Үнэхээр хуулийн дагуу зээл, тусламжаа олгосон эсэхийг нь шалгаж тогтоох хэрэгтэй. Хэрэв гишүүдийн нэр холбогдоод байгаа зүйл үнэн бол хариуцлагаа хүлээж, уучлалт гуйх нь зүйн хэрэг юм. Зээл авсан хүмүүс эргүүлж мөнгөө төлөх ёстой. Хууль, хяналтын байгууллагад долоо, найман гишүүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн. Хариуцлага тооцох ёстой бол тооцно гэж бүлгийн гишүүд санал нэгдсэн" гэв.

Түүнчлэн "Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ыг тараах зөвшилцөх саналд УИХ-ын дарга байр сууриа илэрхийлэх байх" хэмээн ярилаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин