МАН ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргалаа
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ өөрөө тарах асуудлаар зөвшилцөх санал хүргүүлснийг хэлэлцэж,цаг үеийн зарим асуудлаар улс төрийн шийдвэр гаргалаа. Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргад өгсөн бичигтэй холбоотой мэдээлэлийг УИХ-ын дарга М.Энхболд гишүүдэд танилцуулсаны дараа гишүүд байр сууриа илэрхийлжээ. Ингэхдээ УИХ-ыг тараах үндэслэлд тавьсан хоер заалт нь үндэслэлгүй гэж үзcэн байна. Мөн ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн асуудлаар хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж, ХХААХҮ-ийн сайдыг огцруулах асуудлыг хөндөж огцруулах нь зүйтэй гэсэн урьдчилсан шийдвэрт санал нэгдлээ. Ер нь ЖДҮХС-аас зээл авсан гишүүд авсан зээлээ буцаан төлж, асуудлаа цэгцлэх ёстой гэсэн байр суурь ч давамгайлжээ. Түүнчлэн Ерөнхий сайдын зүгээс ажлын хэсэг гаргаж зээлийн зарцуулалтанд шалгалт оруулах, хууль зөрчиж зээл авсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах, ЖДҮХ сангийн үйл ажиллагааг цаашид шилэн болгож өөрчлөхөөр болсон тухайгаа мэдэгдлээ.
Мөн цаашдаа ЖДҮ-г хөгжүүлэх сангийн зээлийг арилжааны банкаар дамжуулах нь зөв гэдэг саналд нэгджээ. Тэрбээр мөн тус сангаас зээл авсан Үндэснийн аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарт хариуцлага тооцно гэдгээ мэдэгджээ. ЖДҮС-ийн зээлтэй холбоотой асуудлаар Үндэсний аюулгүй байдлын төвшинд зөвшилцөлд хүрэх ёстой гэж үзсэн хэмээн тус бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ