Ерөнхий сайд У.Хүрэлсүх нуруундаа гэмтэл авчээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.17/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав. Учир нь Засгийн газрын гишүүний асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд оролцоогүй явдлыг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байсан юм.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ “Ерөнхий сайдыг иртэл нь сайдын томилгоог түр завсарлуулъя” гэлээ.

Үүнд Шадар сайд Ө.Энхтүвшин хариулахдаа “Ерөнхий сайд нуруундаа жижиг гэмтэл авчихаад байна. Үүнийг нь ойлгож болно биз дээ” хэмээн тайлбар хийсэн юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин

Өдөртөө 2 хэм хүртэл хүйтэрнэ
Уржигдар 08 цаг 38 мин